Тэнцсэн оюутнууд http://must.edu.mn/ хаягаар орж давхар бүртгүүлнэ үү.
ШУТИС-ИЙН МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

2014 онд дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд ШУТИС-ийн МХТС (Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль) болон КТМС (Компьютер Техник Менежментийн Сургуулийн компьютерийн ухааны салбар) нэгдэж 4 салбарт бакалаврын түвшинд 8 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэхээс гадна магистрын 13, докторын 9 хөтөлбөрөөр МХХТ (Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологи)-ийн мэргэжилтэн бэлтгэж, сургалт явуулж байна. Үндсэн сургалтаас гадна олон улсын сертификаттай (CISCO SYSTEM CCNA, Android & iOS Mobile ICT LAB ...) урт, богино хэмжээний сургалт болон МХХТ-ийн салбарын мэргэшсэн / зөвлөх инженерийн сургалтуудыг зохион байгуулдаг хоёр сургалтын төвтэй. Энэ хичээлийн жилд тус сургуульд 110 профессор багш нар ажиллаж байгаагаас 34 багш нь гадаад дотоодод эрдмийн зэрэг цол хамгаалсан.

Холбооны Салбар
  • Цахилгаан холбоо мэргэжил
  • Утасгүй холбоо мэргэжил
  • Сүлжээний технологи мэргэжил
Компьютерийн Ухааны Салбар
  • Програм Хангамж мэргэжил
  • Системийн Аюулгүй байдал мэргэжил
Мэдээллийн Технологийн Салбар
  • Мэдээллийн Технологи мэргэжил
  • Мэдээллийн Систем мэргэжил
Электроникийн Салбар
  • Электрон системийн програм хангамжийн инженер
  • Автоматжуулсан системийн инженер
  • Эмбэддэд системийн инженер
Элсэгчээр бүртгүүлэх
Та манай Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд суралцахыг хүсвэл суралцах боломжтой 2 мэргэжлээ сонгож доорх анкетыг бөглөнө үү.